Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчлэгдсэн: 2025 оны 8-р сарын 20

Нэг. Ерөнхий зүйл

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь pdftatah.online (цаашид "вэбсайт" гэх) ашиглах, түүгээр дамжуулан үйлчилгээ авахад үүсэх харилцааг зохицуулна. Хэрэглэгч та вэбсайтад нэвтэрч, бүртгүүлснээр энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Бид энэхүү үйлчилгээний нөхцөлийг хэдийд ч өөрчлөх эрхтэй бөгөөд өөрчлөлт орсон тохиолдолд вэбсайтад мэдэгдэх болно.

Хоёр. Хэрэглэгчийн эрх, үүрэг

2.1. Бүтээл байршуулагч (Борлуулагч)

  • Борлуулагч нь өөрийн оюуны өмч болох, зохиогчийн эрх зөрчөөгүй бүтээлийг байршуулах үүрэгтэй.
  • Байршуулсан бүтээлийн үнэн зөв, агуулга, чанарт борлуулагч бүрэн хариуцлага хүлээнэ.
  • Вэбсайтаас тогтоосон шимтгэлийг төлж, орлогоо авах эрхтэй.

2.2. Бүтээл худалдан авагч

  • Худалдан авсан бүтээлийг зөвхөн хувийн хэрэгцээнд ашиглах эрхтэй.
  • Худалдан авсан бүтээлийг бусдад дамжуулах, хувилж олшруулах, олон нийтэд түгээхийг хориглоно.
  • Вэбсайтын үйлчилгээний талаар санал гомдол гаргах эрхтэй.

Гурав. Оюуны өмч

Вэбсайтад байршуулсан бүх контентын оюуны өмч нь тухайн бүтээлийг бүтээгчид хадгалагдана. Вэбсайт нь зөвхөн борлуулалтын платформ бөгөөд оюуны өмчийн маргаанд хариуцлага хүлээхгүй.

Хэрэв таны оюуны өмчийг зөрчсөн гэж үзвэл бидэнтэй холбогдож, нотлох баримтаа ирүүлнэ үү. Бид асуудлыг шалгаж, зохих арга хэмжээг авах болно.

Дөрөв. Хариуцлага

Хэрэглэгч үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд вэбсайт нь тухайн хэрэглэгчийн эрхийг хязгаарлах, бүртгэлийг хаах хүртэл арга хэмжээ авах эрхтэй.

Вэбсайтын үйл ажиллагаатай холбоотой маргааныг талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ. Тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.